Click Click Boom 4жилийн ой

 
За Click Click Boom бүлэг маань байгуулагдаад 4жилийг ардаа удахгүй орхих гэж байна. Энэ хугацаанд тэднийг дэмжиж сонсож байсан та бүхэнд бас баярын мэндийг хүргэе. Ингээд цааш унших дээр даран Click Click Boom бүлгийн хэсэг гишүүдийн 4жилийнхаа ойн талаар бичсэн бичээсийг уншина уу.
Сайн байцгаана уу удаан уулзалдсангүй 
Click Click Boom нэртэй бүлэг байгуулагдаад 4дэх жилтэйгээ зэрэгцэж ирээд байна. Энэ хугацаанд бидэнд алдсан зүйл ч их бий оносон нь бүүр ч их бий .
3 хоногийн дараа бидний 4жилийн ой болно энэ удаад тус тусдаа ажил их байсан болохоор дэмжигч сонсогч залуустайгаа өнгөрөөе гэж ярилцаж байсан ч амжихааргүй болсон тул хүлцэл өчий
Гэхдээ бид тарж байгаа биш дараа жил жинхэнэ дотно уур амьсгал дунд жинхэнэ хипхоп хөгжимөөр амьсгалан цугтаа өнгөрөөнө гэж бодож байна
Хүмүүс танайхан шинэ уран бүтээл хийхгүй байна гэж шүүмж хэлдэг бид шүүмжийг хүлээж авдаг гэхдээ уран бүтээлээ хийсээр л байгаа
Цомгийн тухайд гэвэл цомогт багтсан дуунууд ихэнхи нь хэн нэгний буруу үйлдлийн улмаас интернэтээр тарсан болохоор шинэ дуунууд бичүүлэхээр болсон харин хуучин дуунуудаа ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ нэртэйгээр нь цомог болгон Интернэтэд байршуулах байх гэж бодож байна мэдээж тараагүй байгаа (цомогт багтсан) дуунуудаа оруулна
 Бидэнтэй 4 жил хамт байж алдаа оноог минь засаж залруулж явсан сонсогч дэмжигч мэдээж дургүй хүмүүс байгаа тэд нарт ч бас баярлалаа
CLICK CLICK BOOM бүлгийнхэндээ 4жилийн ойн мэндийг хүргэе

Эх сурвалж CCB

No comments:

Post a Comment