Соёмбо бүлгэм-Гүйх цус нь Монгол [Клип, Mp3 & Lyrics]


 

Мартаж болохгүй аугаа түүх билээ
Магадгүй түүнийг үргэлжлүүлэн бичиж яваа удам залгах хүү билээ
Нүүрэндээ галтай нүдэндээ цогтой
Зүрхээ чагна хамаа тэгээд бидэнтэй цугтаа
Хэлсэндээ цуг бай
Хэрэндээ гэдэргээ зайл новшоо
Энэ бол миний нутаг миний газар шороо
Хэнд ч өгч болохгүй Монголын сайхан орон
Эргэлзэх хэрэггүй зогс цагаан шугам
Түүнийг давах улаан гэрэл дүрэм зөрчинө
Галт тэрэг хаана зогсоно суугаад суугаад дараагийн өртөө рүү зорчино
Чи бол зочин хэн ч үүнийг ойлгохгүй
Энэ амьдрал өөрөө хачин

Үүнээс илүү хөх тэнгэр гэж үгүй
Үүнээс илүү хайрлах шүтээн үгүй
Үүнээс илүү дурсах түүх гэж үгүй
Үүнээс илүү хөх Монгол гэж үгүй /х2/

Өглөө мандах наран элчээ өгсөн
Үдийн хөх тэнгэр үдшийн бүрий хүртэл бүхнийг ширтэнэ
Ширхэг чулуу хээрийн өвс бүгд бидний нандин эрдэнэ
Үзэсгэлэнтэй байгал үнэхээр сайхан сэтгэл булаам
Эвтэй байхдаа хүчтэй хараал идсэн салхи нь хүртэл дулаан
Нийслэл улаан
Нийслэл Улаанбаатарт амьдрах хэв маяг тус тусдааа цагийн зүү
Маргааш өглөө итгэл дүүрэн сэр ирээдүй чинь гэрэл гэгээ ахын дүү
Бурхан шашин шүтлэг нийгмийн гарал угсаа чамайг надаас ялгаж чадахгүй
Хэнийг ч биш зөвхөн өөрийгөө чагна
Хувь заяа төөрөг тавилан зурсан зураг чи зөвхөн түүнийг дагана
Май хамаа иааш ирээд хүч ав хүч ав
Өөрийн бодож явсан зорилгодоо хүрч ав хүрч ав
Халтирч унахгүйн тулд барьц ав барьц ав

Үүнээс илүү хөх тэнгэр гэж үгүй
Үүнээс илүү хайрлах шүтээн үгүй
Үүнээс илүү дурсах түүх гэж үгүй
Үүнээс илүү хөх Монгол гэж үгүй /х2/

Монголоороо гоёцгооё
Мохошгүй хүсэл зориг өвөртөлж ирлээ
Хэний хүү хэн билээ
Монголчууд дахин сэрлээ
Би мэдэж байна чи яг юу бодож байна
Мартаж болохгүй аугаа түүх билээ
Магадгүй түүнийг үргэлжлүүлэн бичиж яваа удам залгах хүү билээ
Өнгөрсөн ирээдүй одоо хэн ч үүнийг үл анзаарна
Дархан манай тусгаар улс даяар Монголын ариун голомт дайсны хөлд хэзээ ч орохгүй
Дандаа энхжин үүрд мөнхжинө

Үүнээс илүү хөх тэнгэр гэж үгүй
Үүнээс илүү хайрлах шүтээн үгүй
Үүнээс илүү дурсах түүх гэж үгүй
Үүнээс илүү хөх Монгол гэж үгүй /х2/

1 comment:

  1. zail pizda min zail tsashaa uneheer zail nowsh2 pisda helehch ug alga golognuud zail muu hognuud

    ReplyDelete